Хоёр яам нэмж байгуулах хуулийн төслөө өргөн барилаа

Улс төр

Засгийн газрын бүтцэд хоёр яам нэмж байгуулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байна. Одоогоор Засгийн газрын бүтцэд Ерөнхий сайдЗасгийн газрын хэрэг эрхлэх газар болон 14 яам багтаж байгаа. Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, холбооны яам нэмж байгуулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2021.10.14/ өргөн барилаа

1.   Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2.   Барилга, хот байгуулалтын яам

3.   Батлан хамгаалах яам

4.   Боловсрол, шинжлэх ухааны яам

5.   Гадаад харилцааны яам

6.   Зам, тээврийн хөгжлийн яам

7.   Сангийн яам

8.   Соёлын яам

9.   Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

10.               Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

11.               Хууль зүй, дотоод хэргийн яам

12.               Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

13.               Эрүүл мэндийн яам

14.               Эрчим хүчний яам