"Сааралаа" хэмээх Н.Ялагдашгүй: Бид өлсөж, даарч, ядарч байна

Нийгэм, Эдийн засаг

 

Төв талбайд өчигдөр нүүрс тээврийн шалаанзтайгаа ирж, 25 мянган жолоочийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгааг учирласан энэ залуугСааралаахэмээх Н.Ялагдашгүй гэдэг аж. “Аргаа бараад нийслэлд ирлээ. Гашуунсухайт боомт дээр очоод үз. Жолооч нар гамшигт нэрвэгдэж байна. Тусгаарлалт нэрийн дор эрх чөлөөгөө хасуулж, шүүхийн тогтоолгүй шоронд хоригдсоор байх хэрэг үү. Чойрын тээврийг хаачихлаа. Маш олон удаагийн хүсэлт, шаардлагыг бид илгээсэн. Зам тээврийн хөгжлийн яамны гадаа хоёр хонолоо. Бид өлсөж, даарч, ядарч байна. Монгол тээвэрчдийн эрх ашиг, хүсэл сонирхлыг ойлгооч. Одоо бид амь насаа дэнчин тавьж, тэмцэхээс өөр замгүй боллоохэмээн ярих түүнийг Сүхбаатарын талбайгаас цагдаа нар хүч хэрэглэн баривчилсан байна. Түүнийг ямар учраас цагдаа саатуулсан талаар тодрууллаа.

-Таныг аль дүүргийн цагдаа авч явсан бэ?

-Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр байцаалт өгч байгаад гарч ирлээ.

-Ямар үндэслэлээр байцаасан юм бэ?

-Цагдаа нар намайг хүч хэрэглэн авч явсан. Үндэслэл нь  “Том оврын тээврийн хэрэгслээ талбай дээрээс гаргах”-ыг шаардсан. Харин би гаргаагүй. Мэдээж Замын хөдөлгөөний хууль дүрмээрээ хотын А бүс рүү том оврын авто тээврийн хэрэгслийг оруулах хориотой байдаг. Жолооч нар бид үүнийг мэднэ. Гэхдээ ямар аргатайдаа ингээд явж байгааг минь ойлгох хэрэгтэй. Сайд дарга нар, саарал ордныхон тээвэрчид бидний асуудлыг шийдэж хариу өгтөл талбайд сууна гэдгээ анхнаасаа л илэрхийлсэн.Тийм байтал тээврийн хэрэгслийг маань албадан гаргаж, баривчлах арга хэмжээ авсан

-Торгож шийтгэсэн үү?

-Дөнгөж сая 250 мянган төгрөгөөр торгуульчихаад гарч ирлээ. Бидний гол хүсээд буй зүйл бол нүүрс тээврийн асуудлыг цэгцэнд нь оруулахыг төр засгаас хүссэн. Жолооч нарын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол мянга, мянган шалаанзтайгаа бид Улаанбаатарыг тойрч жагсаал хийнэ..