SOS: Дуудлагын жолооч үйлчлүүлэгч эрэгтэйгээ хүчирхийлэхийг завджээ

Эрэн сурвалжлах

Нэр бүхий дуудлагын компанийн жолооч үйлчлүүлэгчээ хүчирхийлэхийг завдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр Булган аймгийн харьяат 32 настай эрэгтэй  Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын жолооч дуудсан байжээ. Улмаар дуудлагын жолооч болох 40 настай эрэгтэй Н гэгч нь жолоо барьж явахдаа үйлчлүүлэгчээ хүчирхийлэхийг завдаж, биед халдаж, ёс бус үйлдэл гаргасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Улмаар тухайн иргэнд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.