ХЯТАДАД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ

Дэлхийн мэдээ

БНХАУ-ын Сычуань мужийн Лужоу хотод газар хөдлөлтийн улмаас хамгийн багадаа хоёр хүн амиа алдсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

6 магнитудын хүчтэй газар хөдлөлт үүрийн 04:33 цагт болсон байна.

Гэмтэж бэртсэн хүний тоог одоогоор гурав гэж зарлаж байгаа бөгөөд хохирлыг тогтоох ажил үргэлжилж байна.

Газар хөдлөлтийн голомт 40 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлт болсон хотод аврах ажил явагдаж байгаа аж.