Өнөөдөр олон улсын Ардчиллын өдөр

Улс төр

НҮБ-ын Ерөнхийы ассамблейн 2007 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр гаргасан A/RES/62/7 тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг Олон улсын ардчиллын өдөр болгон 2008 оноос эхлэн тэмдэглэдэг болсон байна. Уг нь 1997 оны есдүгээр сард Парламент хоорондын холбоо “Ардчиллын тухай бүх нийтийн тунхаг” гаргаснаар Олон улсын ардчиллын өдрийг анх санаачлан баталгаажуулсан юм байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолд тус байгууллагын гишүүн орнуудын засгийн газар, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс энэ өдрийг олон нийтийн дунд мэдээлэл хүргэх явдыг дээшлүүлэх зорилгоор  тэмдэглэж байхыг онцлон заажээ. Мөн тогтоолоор Олон улсын Ардчиллын өдрийн  НҮБ-ын хэмжээнд тэмдэглэж байхыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад уриалсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Пан Ги Мун 2000 оны есдүгээр сарын 15-нд гаргасан илгээлтдээ “Ардчилал нь өөрөө өөртөө чухал байх төдийгүй нийгэм эдийн засгийн дэвшлийг өдөөх, олон улсын хэмжээнд энхтайван, аюулгүй байдал, үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх чухал хүчин зүйл юм” гэж онцлон тэмдэглэж байжээ.

Олон улсын ардчиллын өдрийг жил бүр тодорхой уриа, сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнгөрөгч 2020 онд энэ өдрийг “COVID-19-ийн цар тахлын үед ардчиллын үйлчлэл” уриан дор тэмдэглэжээ.

Ардчиллын тухай мэргэдийн хэлсэн үгээс

“Ардчилал гэдэг бол хоёр чоно, хонь гурав аль нь хонийг идэх вэ гэдэг талаар санал хураахыг хэлнэ. Харин эрх чөлө өгэдэг бол санй зэвсэглэсэн хонт санал хураалтын дүнг эсэргүүцэхийг хэлнэ” АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин

“Ардчилал хэзээ ч урт удаан насалдаггүй. Тэр амархан ядарч, сульдаж, амиа хорлон төгсдөг. Ямар ч ардчилал амиа хорлохоос зайлж  чадаагүй” АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Адамс.

“Ардчилал гэдэг нь хүмүүсийн 51 хувь нь засаглаж, нөгөө 49 хувийнхаа эрхийг хасахаас өөр зүйл биш” АНУ-ын ерөнхийлөгч асан Томас Жефферсон

“Хэн ч хариуцлага хүлээхийг хүсдэггүй, хүн бүр хамтын нийгэмлэгийн өршөөл авралыг эрэлхийлдэг амьдралын хэв маягт улам бүр шигдэх юм бол бид яаж урагшлах вэ? Хэрэв ийм явдал үргэлжлэх юм бол манай нийгэм хүн бүр нөгөөгийнхөө халаасыг суйлж   амьдардаг тогтолцоо болж хувирна" Германы канцлер асан Людвиг Эрхард

“Сонгууль гэдэг бол хулгайлсан эд зүйлсийн дуудлага худалдааны сайжруулсан хувилбар” Америкийн сэтгүүлч, нийтлэлч Г.Л.Менкен

“Хэмжээ хязгааргүй ардчилал гэдэг олонхи олигархийн дарангуйлал” Аристотель

"Эдийн засагт төрийн оролцоог нэмэгдүүлэхийг хүсч байгаа л бол  эцсийн эцэст шахалт дарамтыг нэмэгдүүлж, арин эрх чөлөөг хязгаарлахыг хүсч байна гэсэн үг”

Австрийн эдийн засагч, чөлөөт зах зээлийн нэр хүндтэй төлөөлөгч Людвиг фон Мизес

“Хүмүүс санал өгснөөрөө баяжиж болно гэж бодож байгаа л бол улсаа сүйрүүлж байна гэсэн үг” Бенжамин Франклин

“Хууль тогтоогчид худалдагдсан цагт хүн бүрийн эрх чөлөө, хувийн өмч  аюулд орж эхэлдэг” Америкийн зохиолч Марк Твен

“Ардчилал бол ард түмний хүсэл зориг. Би юу хүсч байгаагаа өглөө бүр сониноос олж мэдээд гайхдаг” Холландын жүжигчин Вим Кан

Швейцарь “Ардчиллын паспорт”-тай болно

Олон улсын ардчиллын өдрийг тохиолдуулан “Швейцарийн ардчиллын сан”-гийн Олон улсын нэгдүгээр форум тус улсын эртний Цофинген хотноо энэ есдүгээр сарын 24, 25-нд болно.

Энэ үеэр Швейцарь улс “Ардчиллын паспорт” Swiss Democracy Passport хэвлэн түгээх юм байна. Энэ 48 хуудастай улаан “Паспорт” швейцарийн ардчиллын загварын тухай бүрэн мэдээлэл өгөх гэнэ.  “Ардчиллын паспорт”ын тусламжтайгаар бид шууд болон төлөөллийн ардчилал нь ард түмний засаглал гэдэг харилцан бие биенээ үгүйсгэдэг гэсэн буруу ойлголтыг засахыг хүсч байна” гэж “Швейцарийн ардчиллын сан”-гийн ерөнхийлөгч Адриан Шмид хэлж байна. Тэр бас “Швейцарийн туршлага нь шууд парламентын ардчилал нь өөр хоорондоо зөрчилдөх төдийгүй харилцан бие биенээ  нөхөж, дэмждэгийг харуулж байна” гэжээ.

 

“Швейцарийн ардчиллын паспорт”-ыг  гадаад орнуудад байгаа Швейцарийн Элчин сайдын яамаар дамжуулан дэлхий даяар түгээх юм байна.

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

2021 оны есдүгээр сарын 15. Лхагва. №116 (5521)