Цэцийн дунд суудлын хуралдаан болно

Улс төр

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлжээ. 

Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр хийхээр товлоод байна.