Халамжаас хөдөлмөрт шилжиж байж бид ядуурлаас гарна

Нийгэм, Эдийн засаг

Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явагдах “Оролцоо” төслийн нэгдүгээр ээлжийн сургалт есдүгээр сарын 3-нд эхэллээ.

Төсөлд бүртгүүлж сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн 1000 гаруй залуу Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн “Шархад” дахь сургалтын төв, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын хотхонд 14 хоногийн хугацаанд хүний хөгжлийн цогц вакуумжуулсан нэгдүгээр ээлжийн сургалтад хамрагдаж, ажлын байртай болох юм.

Тэднийг энэ сарын 3-нд нэгдсэн зохион байгуулалтаар халдвар хамгааллын дэглэмийг өндөр төвшинд мөрдөн түргэвчилсэн шинжилгээ болон эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хоёр сургалтын төвд хуваарилан үдэх арга хэмжээг Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль дээр зохион байгууллаа.

Арга хэмжээний нээлтэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Хурандаа С.Ганбямба, ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирал, бригадын генерал, профессор П.Жаргалан нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж, оролцогч залууст амжилт хүслээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: 

-Манай улсад 15 ба түүнээс дээш насны 2.1 сая хүн бий. Тэд­ний 994 мянга нь эрэгтэй, 1.1 сая нь эмэгтэй байна. Ажилгүй ир­гэ­дийн 58 хувь нь хүнсний эр­хийн бичиг авч байна. 15-39 нас­ны буюу хөдөлмөр эрхлэх бо­ломж­той атлаа ажил хийдэггүй ир­гэд ч олон байдаг. Сүүлийн жи­лүүд­эд бид ядуурлын талаар их ярилаа.

Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймд 18-35 насны залуучуудыг нэг сарын вакуумжсан сургалтад суулгана. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ. Энэ сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт. 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид байнга хэлдэг. Иймд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн нэг хэсэг нь болох юм. Эхний ээлжид 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад энэ тоо 1000 мянга болж өснө. Энэ загвар амжилтад хүрвэл сард 5000 хүртэл тооны хүнийг сургана. БШУЯ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Ажил олгогчдын зүгээс мэдлэг туршлагаас илүүтэй хариуцлага, хандлага, хувь хүний хөгжил төлөвшилт сайтай ажилтан эрэлхийлж байна. Нөгөө талдаа мэргэжилгүйгээс, эсвэл эзэмшсэн мэргэжлээр нь ажлын байр хомс, хувь хүний хөгжил хандлага дутмагаас залуус хөдөлмөр эрхлэхгүй, тохирох ажлын байран дээр ажиллаж чадахгүй байна. Томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа энэ үед залуус та бүхний оролцоо маш чухал. Өөрийгөө хөгжүүлье, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулъя, хөдөлмөр эрхлэе хэмээн зориг шулуудан эх оронч сэтгэлээр “Оролцоо” төсөлд хамрагдаж байгаа та бүхнээр бахархаж байна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн зас­гаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь заалт болон 2021 оны 58 дугаар тог­тоо­лоор батлагдсан залуу­чуу­дыг хөдөлмөрт бэлтгэх “ОРОЛЦОО” төслийн хүрээнд нийт 5000 гаруй залуусыг хувь хү­ний хөгжлийн цогц сургалтад 12 ээл­жээр хамруулан хөдөлмөрт бэлтгэх юм.

Монгол Улсад нэг талд ажлын байр нээлттэй, ажиллах хүчний хомсдол бий болсон байна. Нөгөө талд залууст тогтвортой ажлын байр хэрэгтэй байсаар... Энэ зөрөөг ойртуулж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцүүлэхийн тулд олон зүйлийг хийх шаардлагатай. Залуусыг ажил хөдөлмөрт уриалж, урамшуулж, чадваржуулж, ажлын байранд зуучлах “ОРОЛЦОО” төсөл энэ зорилгод чиглэж байгаа. Төсөлд бүртгүүлсэн залуусын маань эхний ээлжийнхэн мэдлэгээ баяжуулж, туршлага хуримтлуулж, ажлын байртай болох шинэ аялалдаа гарлаа. Энэ төслийн оролцогч олон мянган залуус ажлын байртай болж нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн холбогдох албаны хүмүүс хэлж байлаа.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай: 

-Монгол Улсын засгийн газраас “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” оролцоот төсөл арга хэмжээний таван мянган залуучуудын бүртгэлийн ажил ҮБХИС дээр явагдлаа. Өнөөдөр ийнхүү дөрвөн цэгт байрлах сургалтын төврүүгээ хуваарилагдан хөдлөхөд бэлэн болжээ. Эл дөрвөн газар нь Олон улсын Найрамдал хүүхдийн зуслан, ҮБХИС-ийн хээрийн сургалтын төв, Зэвсэгт хүчний жанжин штабын сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний хуурай цэргийн командлалын сургалтын төв. Яг өнөөдрийн байдлаар 1553 залуучуудыг өглөөний 08:30 цагаас эхлэн бүртгэсэн. Үүний дараагаар нэгдсэн журмаар хуваарилсан автобусаар дөрвөн газартаа хүргэж өгнө. Тус сургалтын төв дээр очсон даруйдаа хуваарилалт хийж бүлгийн ахлагч нарыг гаргаж 14 хоногийн хугацаанд сургалтыг явуулна. Халдвар хамгааллын журмыг батлан хамгаалах яамнаас хариуцан УОК-ийн шийдвэрийг дагаж мөрдүүлэхээр шийдсэн. Бүртгэлийн үйл ажиллагаа явж байх үеэр хүн бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан эерэг гарсан иргэдийг тусгаарлаж эм тариа тодорхой зүйлсээр нь хангаж бүрэн эдгэрснийх нь дараа сургалтдаа хамруулаад явахаар төлөвлөсөн. Энэхүү сургалт эхний жилдээ явагдаж байгаа гэхэд залуусын идэвх оролцоо маш өндөр байгаа нь тун талархууштай зүйл болж байна.

Уг сургалтад хамрагдсан иргэдийн сэтгэгдлээс хүргэе:  

Т.Оюунболд: Миний бие Улаанбаатар хотын Сонгино­хайрхан дүүргээс гагнуурын сургалтад хамрагдахаар ирсэн. Үндсэндээ хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулалт явагдсан. Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сур­гал­тын төвд  хуваарилагдсан,  үе тэнгийн залуустайгаа хамт өөрийн сонирхсон мэргэжлээ эзэм­шинэ  гэдэгтээ баяртай байна.

Э.Анударь: “Төв аймгаас цэцэр­лэгийн багшийн сургалтад орол­цо­хоор  ирсэн. Нийгмийн Хөдөл­мөр халамжийн үйл­чил­гээ­ний газраас биднийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байгаад баяр­тай байна сэтгэгдэл маш өндөр байгаагаа хэлмээр байна” гэв.

#МонголынМэдээСонин #ӨдрийнСурвалжилга

2021 оны есдүгээр сарын 06. Даваа. №109 (5514)