НЭТФЛИКС ОНЛАЙН ДЭЛГҮҮР НЭЭЖЭЭ

Соёл урлаг, Спорт

Нэтфликс стрийминг үйлчилгээний компани Нэтфликс.шоп( netfilx.shop ) хэмээх онлайн дэлгүүр нээжээ. Бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Жош Саймон дурьдахдаа: Уг дэлгүүрээр дамжуулан шүтэн бишрэгчдэд хайртай цувралаа дэмжих боломжийг олгож, шинэ дизайнер, уран бүтээлчидтэй холбож байгаадаа бид баяртай байна гэв. Тус дэлгүүрт Нэтфликсийн алдартай цуврал, уран бүтээлээс сэдэвлэсэн хувцас, гоёл чимэглэл, декор зэргийг худалдаалах юм.