САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЖИН, ЧАНАРТ ЭРГЭЛЗЭХ ХЭРЭГГҮЙ

Нийгэм, Эдийн засаг

Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний чанар, жинд эргэлзэх хэрэггүй гэдгийг албаныхан хэлж байна. Сайжруулсан шахмал түлшний хувьд Ухаа худагийн угааж баяжуулсан илчлэг өндөртэй нүүрсийг, органик бүтээгдэхүүнээр барьцалдуулан үйлдвэрлэдэг бөгөөд Монгол улсад мөрддөг стандартыг мөрддөг юм.

Сүүлийн өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний 25 кг савлагааны шуудай жижгэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарах болсон. Энэхүү савлагаа нь 25 кг бөгөөд жин багассан зүйл огтхон ч байхгүй юм. Харин шуудайнд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг байршуулж өгсөн нь иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байгаа юм.