“НАЙЗУУД” ЦУВРАЛЫН ТУСГАЙ АНГИЙН ХОЁР ДАХЬ ТРЭЙЛЕР ГАРЛАА

Соёл урлаг, Спорт

Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-ны өдөр HBO MAX стрийминг тавцангийн ютүб хуудсанд “Найзууд” цувралын тусгай ангийн хоёр дахь албан ёсны трэйлер цацагдав. Шинэ трэйлерт гол дүрийн зургаан жүжигчин хамтдаа “The one with the Embryos” ангийн Россын бэлдсэн асуултад хариулдаг хэсгийг ахин тоглож буйгаар гарлаа. “Найзууд” цувралын тусгай анги тавдугаар сарын 27-ны өдөр HBO MAX-аар албан ёсоор цацагдах юм.

https://www.youtube.com/watch?v=HRXVQ77ehRQ