“O COUTURE” БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ,ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ, БИЗНЕСМАН ХАТАГТАЙ Д. ОТГОНЖАРГАЛЫН 24 БАРИМТ

Соёл урлаг, Спорт

Баримт 1. Тэрбээр долоон хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд.

Баримт 2. Зураач, дизайнер хоёрын нэгийг сонгоно гэж бодож байгаад СУИС руу зураачийн ангид ур чадвар өгөх гэж байтал тэр жил нь элсэлт аваагүй тул Урлах Эрдмийн дизайнерын ангийг сонгосон.

Урлах Эрдмийн Дээд сургуульд 1999 онд элсэн орж  2003 онд төгссөн.

Баримт 3. Хамгийн анх нэгдүгээр  курсээсээ уруулаа будаж эхэлсэн бөгөөд  хүрээлж будах нь тэр үеийн мода байжээ.

Баримт 4. Урлах Эрдмийн Дээд сургуулийн захирал Г. Тунгалагийн шавь.

Баримт 5. Урлах Эрдмийн Дээд Сургуулийг төгсөөд үргэлжлүүлэн ажлынхаа гарааг энэхүү сургуульдаа багшилсанаар эхлүүлсэн. Тэрбээр есөн жил багшилсан юм.

Баримт 6. “O Couture”-г 2014 онд таван хүнтэй эхлүүлж байгуулжээ.

Баримт 7.  Солонгос улсад 2015 онд  зохион байгуулагдсан “Asian model festival”-д Азийн топ дизайнер шагналыг авч байв.

Баримт 8. Хувцас дизайнерын анхны Соёлын Тэргүүний ажилтан

Баримт 9. Тэрбээр нүүр маш сайн буддаг бөгөөд боломжтой үедээ өөрөө моделиудаа make up хийдэг.

Баримт 10. “Эх-Дэлхийн мисс” 2015 онд Монгол улсаа төлөөлж оролцсон мисс А.Баярцэцэг-ийн “Шилдэг коктейль” төрлийн хувцсыг урласан.

Баримт 11.  Хонгконгийн тэрбумтан бүсгүйд цор ганц гоёлын даашинз урлаж өгсөн.

Баримт 12. Өвөрмонголд “Цаби” нэртэй “O Couture” брэндийн салбар дэлгүүртэй.

Баримт 13. Дараагийн салбараа Хятадын нийслэл болох Бээжинд нээх гэж байгаа.

Баримт 14. Хувцсан дээрх бүх чимэглэлийг гараар оёж урладаг.

Баримт 15.Өвөл шинэ жилийн үеэр хамгийн их онгод нь ордог.

Баримт 16. Түүний нөхөр нь Азийн топ модель, загвар өмсөгч Э. Энхболд билээ. Тэд хоёр хүүхэдтэй.

Баримт 17. Нөхөр нь моделийн хувьд хамгийн анх удаа таалагдсан эрэгтэй юм.

 

Баримт 18. “O Couture” жилдээ өөрийн онцлог нэрийн 2500 ширхэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.

Баримт 19. Michel & Amazonka, Есүй boutique нарын дизайнеруудад хичээл заадаг байсан.

Баримт 20. Одоо хийж буй ажил нь Монголын өнцөг булан бүрээс шилдэг 1000 оёдолчин, дизайнерыг цуглуулан үндэсний брэнд бүтээгдэхүүн гаргахаар зорьж ажиллаж байна.

Баримт 21. Түүнийг хүмүүс Оля гэж дууддаг. Энэ нэрийг хүүхэд байхдаа олж авчээ.

Баримт 22. Загвар зохион бүтээгч Соёлмааг хүндэлж явдаг.

Баримт 23. Хүнийг байгаагаар нь хүлээж авах нь хамгийн зөв гарц гэж үздэг.

Баримт 24. Загвар зохион бүтээгч хүн бүх талын хувцас хийх чадвартай байх хэрэгтэй, хүн хийгээд өгөөч гэхэд “Би чадахгүй” гэх биш “Чадна” гээд зогсож байх хэрэгтэй. Ийм учраас сураад авахад илүүдэхгүй гэж боддог.