ДУУЧИН АРИАНА ГРАНДЕ НУУЦААР ХУРИМАА ХИЙЖЭЭ

Соёл урлаг, Спорт

Дуучин Ариана Гранде өнгөрсөн амралтын өдрүүдэд гэр бүлийн гишүүдийнхээ хүрээнд цомхон хуримлажээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч “People” сэтгүүлд энэ тухай мэдээлэл өгсөн бөгөөд “Хуримын ёслолд хоёр талаас гэр бүлийн 20 гаруй гишүүн хүрэлцэн ирсэн. Хос хоёр болон зочид үнэхээр аз жаргалтай байсан” хэмээв. TMZ сайт мэдээлснээр хосууд  Арианагийн Калифорни мужийн Монтесито хошуун дахь байшинд хурим болж өнгөрсөн тухай мэдээлсэн байна.