Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын жагсаалтаас гарах ажлын хэсгийн хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулж байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "
Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газраас тайлангийн дүгнэлт ирсэн. Дүгнэлтийн хамгийн сүүлийн хуудсанд зургаан даалгавар бүгд хамгаалагдсан гэж бичсэн байна. Даалгавраа амжилттай биелүүлэхэд бүгд хамтран ажиллаж чадлаа.
Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Ингэснээр Монгол Улсын төр ФАТФ-ын өмнө нэр төртэй хамгаалж дууссанаа мэдэгдье" гэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ФАТФ-ын өгсөн зургаан даалгаврыг биелүүлснээр Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа гэж ойлгож болно. Бид баг болж ажилласны үр дүн гарлаа гэж харж байна" гэв.
Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад ороход зургаан үүрэг даалгавар авснаас нэгдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар гурван ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин тавдугаар сарын 11-нд ФАТФ-д үлдсэн гурван ажлаа хамгаалсан юм.
0 Сэтгэгдэл