Тусгай зөвшөөрөл олгож эхэлжээ

Нийгэм, Эдийн засаг

Санхүүгийн Зохицуулах хороо  ээлжит  наймдугаар хурлаа цахимаар явуулжээ. Уг хурлаар нийт 33 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗ-ийн хоршоотой  холбоотой олон асуудал хэлэлцжээ.

Үүнд зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нэр өөрчлөх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд  өөрчлөлт  оруулах асуудал зэрэг багтсан байна.

Иймд Санхүүгийн Зохицуулах Хорооноос үл хөдлөх хөрөнгө зуучлал эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг эхлүүлж, шаардлага хангасан байгууллагад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож эхэлсэн аж.