ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ САРЫН 10-25-НЫ ХООРОНД ХӨЛ ХОРИО ТОГТООХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Засгийн газар өнөөдөр 14:00 цагаас ээлжит бусаар хуралдаж байна. УОК-ын хуралдаанаар коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлыг авч хэлэлцээд, дөрөвдүгээр сарын 10- 25-ны хооронд хөл хорио тогтоох санал гаргажээ. Засгийн хуралдаанаар уг саналыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Эрүүл мэндийн яамны мэдээллээр сүүлийн 24 цагт 11.116 хүнд шинжилгээ хийснээс 554 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн. Өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс 373 хүний биеийн байдал хүндэвтэр, 74 хүний биеийн байдал хүнд, 14 хүн маш хүнд байдалтай. Нэг хүн нас барснаар ковидоор нас барсан хүний тоо 18 болоод байна.