ШҮХЭРЧИН ДАЙЧИД 620 УДААГИЙН БУУЛТЫГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 2020-2021 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 2021 оны эхний шүхрийн дадлага, буултыг энэ сарын 3-6-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт амжилттай хийлээ. Байгаль, цаг агаарын зөвшөөрөгдсөн нөхцөлд ямар ч газар оронд нисдэг тэрэгнээс шүхрээр буух дадлага нь танилцах буулт, шүхрийн дэлбээг удирдлагын оосрын тусламжтай эргүүлэх, ачаа, зэвсэгтэй шүхрийн буулт зэрэг дасгалуудаар явагдсан байна. Мөн далавч хэлбэрийн шүхрээр буух, шүхэрчин спорт гараагаар бүтэн болон хагас албадан гар аргаар шүхрийг задлах, агаарт удирдлага хийх, газрын салхины чиглэлийг тогтоох, цэг онолтын дасгалуудыг боловсруулжээ.

Энэ удаагийн нислэг, буултад давхардсан тоогоор 10 цагийн нислэг, 620 удаагийн буултыг амжилттай хийж гүйцэтгэв. Мөн 20 гаруй цэргийн алба хаагч анхны буултаа хийсэн бөгөөд Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэм буултын явцтай танилцлаа.