БЗД-ИЙН ЭМТ: ЭМЧИД ОЛГОСОН 17,006 ТӨГРӨГ НЬ ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛС

Эрэн сурвалжлах

Нэгэн эмч өчигдөр /2021.04.07/ цахим орчинд "Гурав хоног ажиллаж 17,006 төгрөгийн цалин авлаа" гэх мэдээллийг хуваалцсан. Тэгвэл тухайн эмчийн асуудал дээр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс дараах тайлбарыг гаргажээ.

Тайлбарт "2021 оны 4-р сарын 7-ны өдөр цахим орчноор БЗД-ийн вакцинжуулалтад 3 хоног ажиллаж, 1340 цагдаагийн алба хаагчийг вакцинжуулсан цалин орлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тарж олон хүний дургүйцлийг хүргэсэн тохиолдол гарлаа. Энэхүү олгосон 17,006 төгрөг нь ТҮЭМ-6,3 болох 842,702 төгрөгийг зохих журмын дагуу 1 цагийн цалин хөлсийг 1,5-аар тооцон нийтдээ 3 цагийн илүүдэл хөлсийг олгосон болно. Харин үндсэн цалинг тухайн хүний ажиллаж байгаа албан байгууллага олгох зохицуулалт үйлчилж байна" гэв.