Н.ТҮВШИНБАЯРЫН ЭЭЖ Э.ЭНХБАТЫГ САХИХААР ИРЖЭЭ

Бусад

Улсын начин Э.Энхбат өнөөг хүртэл ухаан ороогүй учир Н.Түвшинбаярын ээж сахихаар Булганаас иржээ. Эх хүн үргэлж үрийнхөө төлөө санаа тавьж, зовж явдаг. Ийм ч учраас хүүгийнхээ алдаж гишгэсэн үйлдэлд харамсч эхийн сүүн цагаан сэтгэл нь Улсын начин Э.Энхбатыг эрүүл саруул болоосой л гэж залбирч сэтгэл нь эмтэрч суугаа даа. Гэхдээ энэ зураг тухайн үйл явдалтай холбоогүй бөгөөд өмнө нь Нарантуул захын цайны газар сууж байхад нь авсан гэнэ.