УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Энэ асуудалд үнэхээр сэтгэл гутарч байна. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй, эрхгүй гээд хууль мэддэг гишүүд нь ярих юм. Ерөнхийлөгч бүх асуудлаар хориг тавьж болохоор болсон. Үүнийг хэдхэн сарын өмнө хийснийг мартчихаа юу? Ард түмнийг төөрөгдүүлсэн зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Монголын ард түмэн тэнэг биш. Хэн рүү хэн дайрч байгааг хараад мэдэж байгаа.
Хүний гэдсийг нээчихээд дарга дуудлаа гээд гараад явж болохгүй. Эхэлсэн бол мэс засал заавал дуусдаг. Ийм байдлаар Цэцийн бага суудлын хуралдааны бүх шийдвэрээ ном ёсоороо гарсан. Зөвхөн албажихад асуудал үүссэн. Энэ хооронд тухайн хуралдаанд оролцсон нэг гишүүнийг сольчих юм бол тус шийдвэр өөрчлөгдөх юм шиг хууль зүйн буруу ойлголт яваад байна. Тийм боломж байхгүй.Тухайн шийдвэр гарсан бол заавал албажиж байж дуусна. Шийдвэрт хэн ч нөлөөлөх боломжгүй. Чуулганд хүнийг чөлөөлөх, томилох асуудлыг байнгын хороонд санал хураахгүйгээр шууд шийддэг болвол хууль тогтоох үйл явц маш их эргэлзээнд орно.
Цэцийн дурын гишүүнийг чуулганд санал оруулаад чөлөөлдөг байдал үүсвэл цаашид Цэцийн бие даасан байдал эргэлзээтэй болно. Хоорондоо нөлөөлдөггүй, бие биенийхээ эрх мэдэлд халдахгүй байх нь чухал. Хоёр хүн байсаар байтал нэгийг нь их хурал сонгоод чөлөөлөх нь болохгүй зүйл.
Насны хязгаарын тухайд томилсон байгууллага саналаа ирүүлэх заалттай. Энэ асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг зөвөөр хүлээж аваасай гэж хүсэж байна” гэлээ.
0 Сэтгэгдэл