Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн охин ээжийнхээ ажлыг авна гэв үү

Эрэн сурвалжлах

Нийслэл хотын “тэргүүн хатагтай”, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо сүүлийн үед багшлах ажилдаа илүү шамдаж, нэвтрүүлэгчийн ажлаа хүлээлгэн өгөхөөр болж байгаа гэнэ шүү.

Тэгвэл түүний дикторын албыг түүний охин А.Дэлгэрмаа залгамжлан авч байгаа сурагтай.
А.Дэлгэрмаагийн хувьд СУИС-ийн жүжигчний ангийг дүүргэсэн, “Ану хатан” кинод туслах дүр бүтээж, сүүлийн хэдэн жил загварын ертөнцөд мэр сэр үзэгдэх болсон. Амин хайртай охиноо аав ээж нь хорьж цагдалгүй эрх дураар нь байлгадаг гэсэн яриа байдаг.


Ямартаа ч, энэ бүхнийг эртнээс тооцоолж, дэгж дэрвэх насанд нь дураар нь дургиулж байгаад, одоо харин дэргэдээ “чөдөрлөж”, сурган дикторын суудлаа өвлүүлэхээр болж бололтой.