Дуучин Нара энэ жилийн сонгуульд дахин өрсөлдөхөөр шийдсэн. Тодруулбал өнөөдөр УИХ-ын Сонгуулийн 26-р тойргоос буюу Баянгол дүүргээс бие даан нэр дэвшихээр СЕХ-нд албан ёсоор бүртгүүлжээ.
Түүнийг дэмжиж 801 хүн гарын үсэг зурсан байна. Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуулиар нэр дэвшсэн ч гарч чадаагүй билээ.
Тэрбээр “2016 оны сонгуульд нэр дэвших болсон маань гэнэтийн шийдвэр байгаагүй. Энэхүү шийдвэрийг маань хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Олон ч бэрхшээлийг туулсан. Тэр бүхэн миний цаашдын ажил, амьдралд туршлага болох болно. Би энэхүү зорилгоосоо ухрахгүй. 2020 оны сонгуульд ч өрсөлдөнө” гэдгээ хэлж байсан юм.
1 Сэтгэгдэл
purchase cialis for sale <a href="https://ordergnonline.com/">tadalafil 10mg us</a> cheapest ed pills online