Мьянмарт хоёр жагсагч цагдаагийн суманд өртөж амиа алдав

Дэлхийн мэдээ

Мьянмарын хувьсгалын эсрэг жагсаалыг дарахаар ажиллаж байгаа цагдаа нар өнөөдөр (2021.02.28) жинхэнэ сумаар гал нээн, хоёр хүний аминд хүрч, хэд хэдэн хүн шархдуулсан талаар олон улсын хэвлэл мэдээллүүд мэдээлж байна.

Тухайлбал, Давэй хотод цагдаа нар жагсагчид руу гал нээж, улмаар нэг жагсагч амь үрэгдэн, хэдэн арван хүн шархадсан байна. Янгон хотод мөн адил цагдаа нар жинхэнэ сумаар гал нээсний улмаас нэг жагсагч цээжин тус газартаа сумны шархтай эмнэлэгт хүргэгдээд, амьсгал хураасан хэмээн мэдээлжээ.

Энэ сарын 1-нд Мьянмарын Мин Аун Хлайн генералын цэргүүд сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан сонгогдсон Аун Сан Су Чиг сонгууль луйвардсан хэмээн буруутган, төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авч, түүнийг болон бусад удирдагчдыг хүчээр огцруулсан билээ. Тус үйлдлийг иргэд эсэргүүцэн одоог хүртэл жагсаж байгаа юм.

Хэдийгээр нутгийн хэвлэлүүд болон жагсагчид цагдаа нарыг жинхэнэ сумаар гал нээсэн хэмээн мэдүүлж байгаа ч тэр талаар албан ёсны нотолгоо, мэдээлэл одоохондоо байхгүй байгаа аж. Гэрчүүдийн мэдээлж буйгаар, цагдаа нар хий буудан сануулга өгч, цайруулагч бөмбөг, нулимс асгаруулагч ашиглажээ.

Генерал Мин Аун Хлайны хэлж байгаагаар цагдаа, цэргийнхэн жагсаалыг дарахын тулд маш бага хүч хэрэглэн ажиллаж байгаа аж. Гэвч жагсаалтай холбоотойгоор нас барсан хүний тоо тав болжээ. Мөн цагдаагийн албан хаагч нас барсан талаар тус арми мэдээлж буй юм.

Эх сурвалж: SCMP