МУГТ Б.СЭР-ОД ОЛИМПЫН НААДАМД ТАВ ДАХЬ УДААГАА ОРОЛЦНО

Соёл урлаг, Спорт

Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн марафонд 2:09:26 амжилттай гүйжээ Улмаар тав дахь удаагаа олимпын наадамд оролцох эрхээ авлаа гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Японы "Lake Biwa Mainichi" 76 дахь удаагийн марафонд 400 гүйгч уралдаж манай тамирчин 33 дугаар байрт орсон байна.

Дэлхийн хамгийн алдартай марафонуудын нэг "Lake Biwa Mainichi" нь Японы улсын хамгийн эртний марафон бөгөөд дээд амжилтыг нь 2011 онд 2:06:13 хугацаанд барианд орсон Кенийн Вилсон Кипсан эзэмшдэг байна.