БАГА НАСНЫ ГУРВАН ХҮҮХЭД СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

Эрэн сурвалжлах

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багийн есдүгээр гудамжинд бага насны гурван хүүхэд хоёрдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болжээ.

Энэ талаар ар гэрийнхэн нь холбогдох албанд дуудлага өгсөн байна. ОБЕГ дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.