ШАДАР САЙД УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБД АЖИЛЛАЛАА

Нийгэм, Эдийн засаг

Цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа идэвхжүүлэх үүднээс Засгийн газар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг цуцалж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийг нээн ажиллуулж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Улсын онцгой комиссы Шуурхай штабт ажиллав.

Тэрбээр энэ үеэр гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах 14 хоногийг бууруулж 10 хоног, гэрээр нь ажиглах дөрөв хоног болгосон, дотоодын халдвар тээгчийг 7+7 (тусгаарлах байранд 7 хоног, гэрээр ажиглах 7 хоног) тусгаарлах болсон түр журмыг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, иргэдэд заавар, зөвлөмжийг цаг алдалгүй хүргэх, гомдол, саналыг нь шийдвэрлэх болон бусад асуудлаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.