ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА 65 МОНГОЛ ХҮНД 75.1 САЯ ТӨГРӨГӨӨР ТУСАЛСАН

Улс төр

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугамаар 2021 оны эхний хоёр  сард 65 иргэний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхэд 75,106,737 төгрөгийн  зарцуулаад байна гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ.

Тэрбээр гадаад улсаас ирэх иргэдийг тусгаарлах хоногийг багасгах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, нислэгийн хуваарийг эрт зарлах талаарх саналаа УОК-т танилцуулж, хоёрдугаар сарын 19-ний өдрөөс хойш ирсэн иргэдийг 10 хоног тусгаарлаж, үлдсэн дөрөв хоногийг гэрийн ажиглалтад байх журам хэрэгжиж эхэллээ. Ингэснээр нислэгийн тоо 8-аас 13,14 болж нэмэгдэж, сардаа 2000 гаруй иргэн эх орондоо ирэх боломж бүрдүүлж байна гэлээ.

Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх  хүсэлтээ илэрхийлсэн 9411 иргэн байна. Эдгээр иргэн нутаг буцах хугацаа харилцан адилгүй байгаа ч шинэ Засгийн газрын хувьд гадаадаас буцах хүсэлтэй иргэдийн дийлэнхийг 5 дугаар сарын 1 гэхэд эх оронд нь ирүүлэх юм байна.

Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улс 29385 иргэнээ дэлхийн 93 улсаас зохион байгуулалттайгаар эх оронд нь ирүүлээд байна. Эдний  22675 иргэнийг нь  126 удаагийн нислэгээр, 6710-ыг нь  автозамын боомтоор авчирсан байна.