2000 ТӨГРӨГӨӨР ХУВЦАС АВАХЫН ТУЛД БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЖЭЭ

Эрэн сурвалжлах

Бөхийн өргөөний урд байрлах "Efes" худалдааны төвийн гадна өнөөдөр /2021.02.23/ 13:00 цагийн орчимд хүний бөөгнөрөл үүсч, цагдаа нарын оролцоотой тараалаа.

Учир нь тус дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлах бэлэн хувцасны "NB" дэлгүүр "2,000 төгрөгөөр хямд бараа бөөндөнө" гэж лайв хийсний дараа ийнхүү хүний бөөгнөрөл үүсчээ. Одоогоор тус дэлгүүрийг түр хугацаагаар хааж, цугласан иргэдийг тараагаад байгаа аж.