Шатахууны хангамж үнэ тарифыг тогтворжуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралд УУХҮ-ийн сайд бөгөөд зөвлөлийн дарга Д.Сумъяабазар, зөвлөлийн бүрэлдэхүүн болох МҮЭХ, МАОЭНХ, АМГТХЭГ, ШӨХТГ, ЗТЯ, ХЭАХН, Сангийн яам, ТЕГ, МХЕГ, ГЕГ, Шатахуун импортлогч компаниуд зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Уг хуралд МҮЭХ-ны төлөөлөл дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ХНБГ-ын дарга М. Нямдаваа нар оролцлоо. МҮЭХ-ноос суурь үнэ дэлхийн зах зээлийн үнэ тариф буурсантай холбогдуулан 300-400 төгрөгөөр буурсан байгааг дахин бууруулах, стандарт бус гэж нэрлэж буй керосины төрлийн бүтээгдэхүүний наймааг таслан зогсоох, онцгой татвар ногдуулах шаардлагатайг илэрхийлжээ. Иргэд хөдөлмөрчдөөс автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотой олон санал шүүмжлэл гарч байгааг онцгой анхааралдаа авахыг хүслээ.
Мөн шатахууны үнэ буурсантай холбоотой бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн тооцооллыг гаргаж, үнэ бууруулах талаар төрийн болон ТББ-ууд хамтран ажиллах саналыг тавилаа. МҮЭ-ийн холбооноос энэхүү салбарт ажилладаг ажилчдын цалинг нэмэх шаардлагатай тул зохих хэмжээнд тооцооллыг нягтлан нэмэх боломж олгох, нефть импортлогч компаниуд салбарынхаа хэлэлцээрээр цалинг тодорхой хэмжээнд нэмэх үүргийг биелүүлэх, Ковид-19 вирусийн тархалтын өндөр эрсдэлтэй ШТС-ын ажилчдын хөдөлмөр хамгааллыг сайжруулж, ажлын байрыг хамгаалахыг онцлон танилцууллаа.
Уг асуудлыг зөвлөлийн дарга УУХҮ-ийн сайд Д. Сумъяабазар ААНБ-уудад анхааруулж, цалин, ажлын байрыг сайжруулах, хамгаалах арга хэмжээг авахад онцгой анхаарч ажиллах нөхцөлтэйгээр жишиг зардлыг нэмэгдүүлж байгааг дэмжиж байгааг онцолсон юм.
Мөн нефть хий ассоциацийн тэргүүн н.Наранбат зардал өртгийн тооцоолол болон татваргүй нэрмэл стандартын бус шатахуунууд зах зээлд байгааг шүүмжилж, цаашид цэгцлэх санал тавилаа. Мөн Сангийн яамны зүгээс зардлын тооцоолол дээр тодруулга авч, жишиг зардлыг нягтлах, татварын орлогод нөлөөлөхгүй байх саналыг гаргав. Зөвлөлийн хурлаар дараах шийдвэрүүдийг олонхийн саналаар дэмжин зөвлөмж гаргалаа.
1. Шатахууны хангамж, үнэ тарифыг бууруулах, тогтворжуулах талаар дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралттай холбоотойгоор шатахууныг энэ сараас дахин бууруулах /ингэхдээ 100 орчим төгрөгөөр бууруулах/, цаашид 6 сарын хугацаанд дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөн ч жишиг үнийг тогтвортой барих шийдвэрийг гаргалаа.
2. Мөн 2014 оноос хойш шатахууны жижиглэнгийн үнийн тооцооллын жишиг буюу ААНБ-уудын зардлын өртөгийг цалин хөлс, валютын ханшийн өсөлт зэргийг харгалзан литр тутамд дунджаар 5 хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.
3. Шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурсантай холбогдуулан /дахин бууруулах болж байгаа тул/ бусад шатахууны үнийг даган өссөн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг бууруулах ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.
1 Сэтгэгдэл
order cialis sale <a href="https://ordergnonline.com/">buy tadalafil 5mg generic</a> buy generic ed pills for sale