ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ТЭРБУМТАН

Нийгэм, Эдийн засаг

Bumble гэх цахимаар болзох аппликейшныг үүсгэн, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж буй 32 настай Америк бизнес эрхлэгч залуухан тэрбумтан эмэгтэй Whitney Wolfe Herd юм.

 

Анх энэ аппликейшнээ 2014 онд эхлүүлж байжээ. Өмнө нь тэрээр бидний сайн мэдэх Tinder танилцах аппликейшныг хамтран үүсгэн байгуулалцсан байна. Herd АНУ-ын Utah мужийн Salt Lake хотод Католик шашинтны гэр бүлд төржээ. Southern Methodist-ийн их сургуульд урлаг, шинжлэх ухааны чиглэлийн бакалавраар төгссөн. Оюутан байхаасаа л олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн гишүүн болж, хулсан эко цүнх хийж зарах гэх мэт их хөдөлгөөнтэй оюутан байж.

Tinder аппликейшныг хөгжүүлэлтийн багт 2012 онд нэгдэж маркетингийн албаны захирлаар ажиллаж байв. Tinder аппилкейшны нэр болон галын дүрстэй лого нь Herd-ийн санаа юм.

Үүний дараа 2014 онд компанийн бусад удирдлагуудтай хурцадмал байдал үүсч уг компаниа орхисон. Үүнийхээ дараа Тиндерийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж шүүхэд ханджээ. Тэрээр нэг сая гаруй долларын хувьцаа нэмж авч чадсан байна.

Herd 2014 онд “эмэгтэйчүүд эхний алхмыг хий” гэсэн уриатай эмэгтэйчүүдэд зориулсан аппликейшныг Андрей Андреевтай хамтран байгуулжээ. Андрей бол Badoo гэх мөн адил танилцах аппликейшныг 2004 онд эхлүүлсэн Оросын тэрбумтан билээ.

Bumble нь Америкийн онлайн болзооны аппликейшн бөгөөд хэрэглэгчдийн харилцааг хөнгөвчилсөн, зөвхөн эмэгтэй хэрэглэгчид таалагдсан эрэгтэй хэрэглэгчрүү анхны зурвасыг илгээх боломжтойгоороо онцлог ба ижил хүйстнүүдийн хувьд аль ч хүн түрүүлж зурвас илгээх боломжтой юм. Тус Bumble аппликейшн дээр 2015 он гэхэд 15 сая гаруй чат, 80 сая гаруй болзоог хийсэн байна. Мөн 2017 онд 22 сая бүртгэлтэй хэрэглэгчидтэй болов.

Herd бизнесээ эхлүүлсэн цагаас л маш амжилттай явж 2014 онд Business insider’s вэб хуудсаар жил бүр тодруулдаг 30-аас доош насны 30н хамгийн чухал эмэгтэйчүүдийн нэгээр тодорч, мөн 2016 онд Elle’s сэтгүүлийн Технологийн салбар дах эмэгтэйгээр нэрлэгдэн байна. Forbes болон TechCrunch цахим сэтгүүлүүдэд оны амжилттай эмэгтэйгээр тус тус тодорч байжээ.

Bumble аппликейшн  2019 онд 362.6 сая долларын ашиг олсон байна. Тус аппликейшн нь 70 гаруй ажилтантай. Bumble, Badoo аппликейшнууд хамтдаа 2020 оны 3-р улирлын байдлаар сар бүр 42 сая идэвхтэй хэрэглэгчтэй 150 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг болсон байв. Bumble 2020 он гэхэд 100 сая гаруй хэрэглэгчтэй болов. Уг аппликейшн нь 2021 оны 2-р сард Nasdaq бирж дээр хувьцаа гаргасны дараа 13 тэрбум долларын үнэлгээгээр тэргүүлэв.

Herd 2021 онд энгийн нэг танилцах аппликейшн Bumble-ийг олон нийтэд зарласны дараагаар өөрийн гараар бүтээсэн дэлхийн хамгийн залуу эмэгтэй тэрбумтнаар тодорчээ.

Forbes сэтгүүл түүний хөрөнгийг ойролцоогоор 1.7 тэрбум доллароор үнэлэв. Хувийн амьдралын хувьд 2013 онд тэрээр газрын тосны өв залгамжлагч Micheal Herd-тэй танилцсан. Тэд 2017 онд гэрлэж 2019 оны 12-р сард хосууд анхны хүүхдээ өлгийдөн авсан байна. Wolfe Herd нь 2019 онд Bumble-ийн ажилчдад зориулсан эцэг эхийн шинэ тэтгэмж, түүний дотор урамшуулал, цалинтай чөлөө, уян хатан цагийн хувиарыг гаргажээ.

“Уулзалтын ширээний ард дан ганц эрчүүд суудаг нь ард хоцорч байна. Бид бүгдээрээ ширээний ард суух гавьяатай.” Whitney Wolfe Herd.

#МонголынМэдээСонин #ӨдрийнХүн