Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 16-ны өдөр болж, шүүх хуралдаан өнөөдөр /04.23/ 08.30 цагт эхэллээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үндэслэлээр НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тодруулбал, М.Энхсайханыг Н.Алтанхуягийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Монгол Улсын сайдаар ажиллах явдцаа “ЭТТ” уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр дээрх хэргийг үйлдсэнд буруутгадаг билээ.
1 Сэтгэгдэл
female cialis tadalafil <a href="https://ordergnonline.com/">tadalafil 40mg over the counter</a> erectile dysfunction drug