Хулчгар залуус

Улс төр

У.Хүрэлсүхийн бий болгосон нам нь ямар аймаар юм болж хувирсныг МАН-ын олон гишүүн ойлгожээ. Удирдах зөвлөл болон Бага хурал дахь ердийн олонхийн эзэн болсон тэрбээр “А” гэсэн болгоны ам руу алчуур чихэж байна. Ам руугаа алчуур чихүүлж орхисон МАН-ын залуус УИХ-д 16-28 жил заларсан өвөө, эмээ нараа нэр дэвшүүлж байхад ганц ч үг ган хийсэнгүй. Бүгд хульчигнацгаав. Хажууд нь АН-ын залуус хэлэх гэснээ хэлчихэж байгаа харагдах юм. Хэрэв тэдгээр залуусын хэн нэг нь “Намын дотоод Ардчилал” гэж хашгирах л юм бол МАН тэр чигээрээ ёолно доо. Энэ намын дотоод Ардчилал гэж ийм л эмзэг, тийм л хаалттай болжээ. Залуус нь айж байгааг мэдэрсэн хөгшчүүл нь ичих ч үгүй нэрээ дэвшүүлцгээлээ. Харин хульчгар залуустаа “Хэрэв ялбал” гэдэг нөхцөлтэйгөөр бялуурсан их амлалт өгсөн сурагтай. Гэхдээ МАН-ын залуус амлалт гэж ямархан хөөсөн бөмбөлөг болохыг харин ч нэг мэднэ. “Жидүүчид” гэх МАН доторхи хамгийн том фракцын тэн хагас нь сонгуулийн дараа сайдын бялуу хүртэхээр анаж буй нь У.Хүрэлсүхийн залуустаа өгсөн амлалтынх нь үнэ цэнийг харуулна. Ж.Энхбаяр телевизээр ярьж байна “УИХ-д 12 жил суухдаа батлан хамгаалах салбарын бүхий л бодлогын баримт бичиг, хуулийг гардаж хийгээд дууссан учраас түүнд УИХ-д хийгээд байх юм үлдсэнгүй гэнэ. Тэгэх мөртлөө миний улстөрийн карьер дөнгөж эхэлж байна” гэж нохойтох. Төв штабтаа ажиллаж намаа сонгуульд ялуулах юм байх.

Тэрний намаа ялуулна ч гэж юу байхав. Ялбал гавъяанаас нь хуваалцах, тодорхой хэлбэл Батлан хамгаалахын сайдын суудал минийх шүү гэдгээ битүү утгаар залуустаа ойлгуулж байгаа нь тэр. Ж.Энхбаяр Сайндаа ч биш жидүүгийн асуудлаасаа болоод л УИХ-д нэр дэвшиж чадаагүй шүү дээ. Түүнээс 70 шахаж яваа Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан хоёрын хажууд нь үс буурал ч цэл залуухан хүн. Дэвшвэл дэвшихээр л нас. Гэвч У.Хүрэлсүхийн “Баг”-т жидүүгийн асуудал маш том шаврын хаалт боллоо. Тиймээс л Концессчдыг төлөөлж Ж.Эрдэнэбат тэргүүтэн, 60 тэрбумчдыг төлөөлж Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн тэргүүтэн нэр дэвшиж, тэдэнд зориулсан зайг Ж.Энхбаяр тэргүүтэн гаргаж өглөө. Нэг ёсондоо барьцаж байгаа нь тэр. Эцсийн эцэст хулгайч хулгайчаа шүүдэггүй л байхгүй юу. Харин нам доторхи бүлэглэлүүдээ, хулгайч нараа шүүх эрхтэй, бүр зайлуулах эрхтэй залуус нь өмдөндөө тавих нь халаг гүлдийх нь ичгэвтэр. Тэдэнд У.Хүрэлсүхийн ёсолсон зурагны өмнө зургаа авахуулах ч эрх алга. Өөрөөр хэлбэл, засгийн бүх эрх, намын бүх мэдэл жидүүчдийн гарт шилжжээ. Одоо ард түмэнд ганц л зүйлийг уриалахад болгвно. Жидүүчдийг бүү сонго. Зоосны нөгөө тал концессчдыг ч тэр, 60 тэрбумчдыг ч тэр Монголын улстөрөөс энэ сонгуулиар арчиж хая. Өвөө, эмээ нараасаа айгаад олигтойхон дүлчихэж ч чаддаггүй хульчгар залууст нь намынх нь эрх мэдлийг олж өгье. Үгүй бол 100 шахсан энэ нам 70 шахсан өвөө, эмээ нараар дүүрлээ.