Канадын агаарын үзүүлбэрийн нисэх онгоц айлын байшин мөргөж осолджээ

Эрэн сурвалжлах

Канадын агаарын цэргийн үзүүлбэрийн нисэх онгоц орон сууцны хороололд осолдож, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тус онгоц нь өчигдөр буюу ням гарагийн өглөө Британийн Колумбиа мужийн Камлупс гэх хотод нэгэн айлын байшинг мөргөн унасан бөгөөд онгоцны багийн нэг гишүүн нь хүнд гэмтэж, нисгэгч нь осолдохоос өмнө амжиж үсэрсэн байна. 

“Snowbirds” хэмээх тийрэлтэт онгоцны агаарын үзүүлбэрийн баг коронавирустэй тэмцэж буй ажилд баяр хүргэн Канадчуудад мэндчилгээ дэвшүүлэхээр явж байсан нь энэ ажээ.

Энэхүү мэдээг албаны зүгээс баталсан ба амиа алдсан албан хаагчид эмгэнэл илэрхийлсэн байна.

Харин осолд өртсөн байшингийн эзэд онгоцны ихэнх бие нь хашаа болон гаражинд тулан газардсан тул азаар зүгээр өнгөрсөн ч байшин нь шатаж хохирол амсжээ.