УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 16-нд дуусгавар болсон. Харин нэр дэвшигчдийг СЕХ-нд бүртгүүлэх хугацаа 21-нд дуусна. СЕХ сонгуульд горилогчдын материалыг тав хоногийн дотор хянаж, энэ сарын 26-нд тогтоол гаргана. Ингээд зургаадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, үнэмлэх гардуулах юм. Үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Түүнчлэн нэр дэвшихээр горилогчид АТГ-т ХОМ-ийг маргаашийн /2020.05.19/ 00.00 цагаас өмнө цахимаар бүртгүүлэх ёстой.
1 Сэтгэгдэл
Hello postmedia.mn Administrator, very same right here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>