ОХУ-ын цэргийн сургуулиас ирсэн нэг оюутанд "Ковид-19" халдвар илэрлээ

Нийгэм, Эдийн засаг

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.17/ ээлжит мэдээлэл хийлээ.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын лабораториор батлагдсан нийт тохиолдол 136 боллоо.
- 2020.05.16-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 156 шинжилгээ /PCR/ хийсэн байна.

Тухайлбал:

- Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторийн (137) шинжилгээ:
- ОХУ-аас ирсэн 111 хүн,
- Орхон аймагт тусгаарлагдсан 9 хүн,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9 хүн,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 92 хүн,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн 2 лабораторийн (19) давтан шинжилгээ:

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7 хүн,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 10 хүн,
- Улсын нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан 1 сорьцонд шинжилгээ хийхэд "Ковид-19" халдварын нэг тохиолдол илэрчээ.

- Тухайн тохиолдол нь ОХУ-ын Цэргийн сургуулиас ирсэн оюутан байна.
- Мөн өнөөдөр ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 1 оюутан эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн Турк улсын 2 иргэний тусгаарлалтын хугацаа дуусч, өнөөдөр эх орондоо буцахаар болжээ.
- Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 204 хүн тусгаарлагдаж байна. Үүнээс 115 нь эмчилгээ, 89 нь хяналт ажиглалтад байна.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 115 хүнээс 23 нь биеийн байдал хүндэвтэр, 92 нь дунд зэрэг байгаа аж. Мөн 8-12 насны таван хүүхэд байна.