Төв аймагт ардчилсан нам илүүрхэх боломж бүрдлээ

Нийгэм, Эдийн засаг

МАН-ын Бага хурлаас Төв аймагт УИХ-ын дарга асан М.Энхболдыг дэвшүүлэхгүй байхаар зургаа зуржээ. Төв аймгийг хэдэн сонгуульд ялуулж байсан М.Энхболдын тухайд чөлөөндөө сууж таарах нь. Харин Н.Энхболд, А.Сүхбат нар нэр дэвших нь тодорхой. М.Энхболдын оронд ЖДҮ-д холбогдон Ерөнхий аудиторын ажлаа өгч байсан Д.Хүрэлбаатар нэр дэвшихээр болж байх шиг байна. Одоо их сонирхолтой. Төв аймгийнханд яаж ч муулсан М.Энхболдод хэр халдаадаггүй онцлогтой. Түүнийг УИХ-ын даргын ажлаа өгснөөс хойш дэмжих хүмүүс нь эрс нэмэгдсэн гэдэг. Намынх нь хийсэн судалгаагаар 60-аас дээш хувийн дэмжлэгтэй гарсан юм билээ. Харин М.Энхболдыг дэвшүүлэхгүй бол Н.Энхболд, А.Сүхбатын оронд Х.Тэмүүжин, Ц.Туваан нарыг дэмжинэ гэдгээ шууд хэлэн намын удрдлагад дуулгаарай гэсэн гэдэг. Ардчилсан намын судалгаагаар дээрх Тэмүүжин, Туваан нар тунчиг аятайхан гарч ирсэн тул мань 2-г дагуулан Эрдэнэсувд хэмээх эмчийг АН илгээж байгаа. Эвтэйхэн ажиллабал АН-ын 3 Төв аймгийг цэнхэртүүлэх боломж бүрдэнэ. Гэхдээ 2 суудал нь бат болсон гэх юм билээ. М.Энхболдыг дэвшүүлсэн тохиолдолд өөрөө бат гарахаас гадна Н.Энхболдыг хөтлөөд орж ирэх боломжтой гэгдэж байсан. А.Сүхбатын тухайд ёстой уучлаарай болсон гэх. За даа ийм нэг зураг Төв аймагт бууж байна.