Хан-Уул дүүргийн 39 багш хуримаа хийлээ

Нийгэм, Эдийн засаг

Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо.

"Сайн багш-Сайхан гэр бүл" гэрлэлтийн ёслолын үйл ажиллагаанд ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриал болсон 39 багш, сурган хүмүүжүүлэгч нар нь гэрлэлтээ батлуулсан ч хуримаа ёсолж амжаагүй боловсролын тэргүүн шугамд явдаг сурган хүмүүжүүлэгч нар юм.
Энэ ч утгаараа багш, ажилчдадаа ажиллах эрч хүч, урам зориг өгч, гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийн зорилго оршино.

Өрх гэрийнхээ гал голомтыг албан ёсоор бадрааж, хайртай дотны хүмүүсийнхээ хайр бахархал дунд хуримлаж буй эл хосуудын хувьд насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлахаа амлаж, хуримын бэлзгээ баярын нулимстай солилцсон сэтгэл догдлом арга хэмжээ болж өндөрлөсөн билээ.

Image may contain: 11 people, people sitting, wedding and indoor

Image may contain: 2 people, people standing