БАГАНУУРЫН УУРХАЙ 40 МЯНГАН ТОНН НҮҮРС ИЛҮҮ ОЛБОРЛООД БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

“Багануур” ХК энэ сард төлөвлөгөөнөөс 40 мянган тонн нүүрс илүү олборлоод байна. Энэ нь цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс төлөх Засгийн газрын шийдвэр гарснаар станциудын нүүрсний захиалга нэмэгдсэнтэй холбоотой юм. Тус компани энэ сарын 26-ны байдлаар 8-10 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд хоногт дунджаар 232 вагон нүүрсийг станцуудад нийлүүлж байна.“Багануур” ХК өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотын бүх дулаан цахилгааны станц, Дархан-Уул,   Орхон  аймгийн станцуудтай 2020 оны гэрээгээ дүгнэж, 2021 оны гэрээг байгуулжээ.