ХИЛИЙН АНГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Нийгэм, Эдийн засаг

           Улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслах, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, орон нутгийн төсвөөс хил хамгаалах салбарт үзүүлсэн хөрөнгө оруулалт, арга хэмжээний үр дүнг сайжруулах зорилгоор аймгийн Засаг дарга О.Батжаргал өнөөдөр тус аймгийн нутагт дэвсгэрт байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг Хилийн 0129, 0168, 0108 дугаар ангийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. 

           Энэ үеэр хил хамгаалахад туслах хүчний зөвлөлтэй хамтран 2016-2020 онд хийсэн ажлын мэдээллийг сонсож, 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгах саналын талаар ярилцсан байна.Мөн “Хил орчмын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудал”  болон бусад сэдвээр мэдээлэл сонсч, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцлоо.