АВТОМАТ ТОГЛООМЫН ГАЗАР ЦАГДААГИЙН ХУРАНДААТАЙ ХОЛБООГҮЙ ГЭВ

Нийгэм, Эдийн засаг

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хууль бус автомашт тоглоомын газар ажиллаж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, тус газрын үйл ажиллагааг зогсоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тэгвэл энэхүү тоглоомын газар ажиллаж байсан объект нь нэр бүхий цагдаагийн хурандаатай холбоотой гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэхүү мэдээллийн мөрөөр албаны шалгалт явуулсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтаас уг асуудлыг шалгасан. Шалгалтаар уг хууль бус үйл ажиллагааг явуулж байсан объект нь Н.Бат-Амгалантай ямаг нэгэн холбоогүй өөр хүний нэр дээр байдаг болох нь тогтоогдсон байна. Баянгол дүүргийн цагдаагийн газраас уг хууль бус үйл ажиллагаа явуулж байсан газрыг илрүүлэн үйл ажиллагааг зогсоож холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ.