ЖҮЖИГЧИН Г.АНХБАЯРЫН ХУРИМЫН ЗУРГААС

Соёл урлаг, Спорт

Монголын хамгийн өндөр ханштай хөтлөгчдийн нэг, жүжигчин Г.Анхбаяр 2018 оны долдугаар сард нижгэр хуримласан. Тэрбээр А.Дөлгөөн гэх бүсгүйтэй 2016 оноос болзож, 2017 оны аравдугаар сард бяцхан охиноо өлгийдөн авсан юм.

Гэр бүлийнхээ амьдралыг төдийлөн дэлгээд байдаггүй хосуудын хурим Гачууртад тансаг харшид болж, олны нүдийг орой дээр нь гаргасан ч орчин цагийн хуримын жишиг тогтоосон амьдралынхаа алтан агшин, аз жаргалтай мөчөө тэд битүүхэндээ нууцлаад өнгөрсөн.

Тэгвэл хуримынхаа дараа Европт бал сарын аяллаа хийгээд ирсэн хосууд саяхнаас хуримын зургаа өөрсдийн сошиал хуудсанд дэлгэлээ. Хөтлөгч Г.Анхбаярын гэргий “MCS” компанийн захирал Ж.Оджаргалын эгчийн охин бөгөөд хосууд нэг охинтой.