КОВИД 19 I БНСУ-Д ХАЛДВАРЫН ТОО 75521 БОЛЖЭЭ

Дэлхийн мэдээ

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 437-гоор нэмэгдэж, нийт 75521 болжээ.

Шинээр илэрсэн 437 тохиолдлын 32 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 62956 иргэн эдгэрсэн бол 1360 хүн нас баржээ.

БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэс нийт 4870 иргэний нутаг буцах өргөдлийг хүлээн авчээ. Өргөдөл гаргасан иргэдийн 48 буюу 1 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 321 буюу 6 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 80 буюу 1,9 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 90 буюу 2 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 8 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 4323 буюу 89 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.