ЧАРГААР ГУЛГАЖ БАЙГААД МАШИНТАЙ МӨРГӨЛДСӨН ОСОЛ БҮРТГЭГДЖЭЭ.

Нийгэм, Эдийн засаг

Өнгөрөгч долоо хоногт өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 396 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 270 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтсэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл, явган зорчигчийг мөргөсөн хоёр, чаргатай гулгаж байгаад автомашинтай мөргөлдсөн нэг, онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэгджээ.

Тухайлбал, нэгдүгэээр сарын 23-ны 16.15 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум 1-р баг “Хужиртын даваа” гэх газар шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 29 настай, эрэгтэй А, 20 настай, эмэгтэй Ц нарын хоёр хүний амь нас хохирчээ. Мөн нэгдүгээр сарын 23-ны  өдөр 19.50 цагийн орчимд Архангай аймаг Эрдэнэмандал сум Идэр-Улаан баг “Донж” гэх газар шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 28 настай, эрэгтэй  Л-н амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 108 жолооч илрүүлсний 59 нийслэлд, 49 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Иргэн та мотоциклтой хөдөлгөөнд оролцохоор бол техникийн бүрэн бүтэн байдал, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулах оролцох, хамгаалалтын малгай хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.