Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.25) 14:00 цагаас хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.
Дараа нь 15.00 цагаас УИХ-ын нэгдсэн хуралдаантай.
МАН-ын Бага хурлын 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн IX хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн дагуу шинэ Ерөнхий сайдын нэрийг өнөөдөр УИХ-д оруулахаар болжээ.
2 Сэтгэгдэл
buy atorvastatin 10mg for sale <a href="https://lipiws.top/">cost atorvastatin 80mg</a> buy lipitor 40mg generic
cialis 20mg canada <a href="https://ordergnonline.com/">buy generic cialis 40mg</a> ed remedies