ХСҮТ-ИЙН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ӨРӨӨ ИЖ БҮРЭН ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Нийгэм, Эдийн засаг

Хавдар судлалын үндэсний төвийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй резидент эмч нарын шинэ өрөө 2021 оны нэгдүгээр сарын 19-нд ашиглалтад орлоо.

ХСҮТ-ийн захиргаа, НЭМЭШСА, БМАБА хамтран 2020-2021 оны хичээлийн жилд төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй резидент эмч нарын өрөөний зураг төслийг шинээр хийж, иж бүрэн засвар болон орчны тохижилтын ажлыг хийсэн байна.