Ажиглалтад байсан эмэгтэй амаржиж, охинтой болжээ

Нийгэм, Эдийн засаг

Өчигдөр ХӨСҮТ-д Зүчи зочид буудалд ажиглалтад байсан 25 настай эмэгтэй амаржиж охинтой болсон байна. Тэрбээр 4 дүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн бөгөөд 2 удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй сөрөг гарсан юм. Ээж охин хоёрын биеийн байдал сайн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.