МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА

Улс төр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.01.21/ өглөө 08:00 цагт хуралдаад дууслаа. Хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцсэн байна. Үргэлжлүүлэн 11:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг Төрийн ордонд зарлажээ. Уг хуралдаанаар шинээр томилох хоёр сайдыг хэлэлцэх юм байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг.