ЭРДЭМТЭД КОРОНАВИРУСНИЙ ШИНЭ ОМГУУДЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ ХУВИЛБАРУУДЫГ ГАРГАНА

Дэлхийн мэдээ

Их Британид төвтэй “AstraZeneca” компанитай хамтран коронавирусний эсрэг вакцин гаргаж авсан Оксфордын их сургууль Их Британи, Өмнөд Африк, Бразилд бүртгэгдсэн зэрэг коронавирусний янз бүрийн шинэ омгуудын эсрэг үйлчлэх вакцины шинэ хувилбаруудыг гаргаж авахаар ажиллаж байна.

Тус сургуулийн мэдээлснээр, Их Британид хэрэглэгдэж буй вакцин бүтээсэн эрдэмтдийн баг шаардлагатай тохиолдолд 48 цагийн дотор технологийн тохируулга хийж, вакцины шинэ хувилбарыг гаргаж авах боломжтой эсэхийг судалж байгаа аж.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эрдэмтэдтэй коронавирусний шинэ омгийн талаар идэвхтэй хэлэлцээ хийж байгаа гэнэ.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад явуулсан судалгааны урьдчилсан дүнгээс үзвэл, тус улсын нутаг дэвсгэрт анх илрүүлсэн коронавирусний “501Y.V2” шинэ омог эсрэг биеттэй хүмүүсийг ч илүү халдвартай болгох чадвартай мутацтай болохыг харуулжээ.