АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөх ёслолдоо 22 настай яруу найрагч Аманда Горманыг урьсан нь энэ үйл явдлын нэг чимэг болжээ.
Байден нь тангарагийн ёслолдоо яруу найрагчаар шүлэг уншуулсан АНУ-ын дөрөв дэх ерөнхийлөгч болсон байна. Тэдний дотроос Аманда Горман хамгийн залуу нь болжээ.
Аманда Горманы 5 минутын турш уншсан “The Hill We Climb” нэртэй шүлэг америкчуудын сэтгэлийг хөдөлгөж, түүний твиттер хаягт 10 минутын дотор 100,000 орчим дагагч нэмэгджээ.
Дунд сургуулийн багш, ганц бие ээжтэйгээ амьдардаг, Лос Анжелесийн уугуул Аманда одоо Харвардын их сургуульд социологийн мэргэжлээр суралцдаг.
Тэрбээр 2015 онд “The One for Whom Food is Not Enough” нэртэй анхны шүлгийн номоо хэвлүүлж, 2017 онд 19 настайдаа залуу яруу найрагчийн үндэсний хэмжээний шагналыг хүртэж байжээ.
Шагнал авах үедээ Аманда 2036 онд АНУ-ын ерөнхийлөгч болох алсын зорилготойгоо хэвлэлд ярьсан байна.
Тангарагийн ёслолын үеэр уншсан шүлэгтээ тэр Америкчууд удахгүй улс төр, нийгмийн хүндрэл бэрхшээлээс гарч, сэргэн мандахыг ерөөжээ.
Эх сурвалж: Business Insider
2 Сэтгэгдэл
cost lipitor 10mg <a href="https://lipiws.top/">buy lipitor 20mg</a> atorvastatin 40mg usa
cialis without a doctor prescription <a href="https://ordergnonline.com/">cialis 40mg brand</a> best over the counter ed pills