"Өргөө" амаржих газарт амаржсан эхийг дөнгөж төрсөн нярайн хамт ХӨСҮТ-д хүргэхээр авч явахдаа нимгэн халаад, гэрийн шаахайтай эмнэлгээс гаргасан үйл явдал өчигдөр болж, олныг цочирдолд оруулсан.
Үүнийг эсэргүүцсэн, хариуцлага шаардсан иргэд өнөөдөр нийслэл хотын төв талбайд эсэргүүцлээ илэрхийлж байна.
Уг асуудалтай холбогдуулан шат шатны ажил хариуцсан албан тушаалтан, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлээд байсан. Тэгвэл яг одоо Ерөнхий сайдын хурал Төрийн ордонд болж байна.
Уг хурлаар хэнд, ямар хариуцлага тооцох талаар хэлэлцэж байгаа бөгөөд цаашид яаралтай авах арга хэмжээг мөн зөвлөлдж байгаа юм байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцохоо илэрхийлсэн байна.
Хурлын шийдвэрийг 19 цагаас олон нийтэд зарлах юм байна.
3 Сэтгэгдэл
atorvastatin oral <a href="https://lipiws.top/">order atorvastatin for sale</a> order atorvastatin 20mg online
buy cialis 40mg sale <a href="https://ordergnonline.com/">cialis 5mg drug</a> free ed pills
одоо төрөх эмнэлгүүдийн идээ бээрийг шахах хэрэгтэй, байнга эмч, сувилагч нарын хахууль авдаг байдлыг илчилье. сайд дарга нар огцроод болчих юм биш, яс юмандаа содоо сайд, нямхүү эмч нтр төрсөн нялх биетэй эмэгтэйг нүцгэн ачаад яв гэж үүрэгдээгүй байх, авч явсан хүн чанаргүй хүмүүсийг арга хэмжээ авхуулья