АМАРЖСАН ЭХТЭЙ ХҮНЛЭГ БУСААР ХАРЬЦСАН БАЙГУУЛЛАГУУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ

Нийгэм, Эдийн засаг

Өргөө амаржих газарт амаржсан эхийг ХӨСҮТ рүү хүргүүлэхдээ хүнлэг бус, хайхрамжгүй хандсан асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/ шаардлага хүргүүлэхээр болжээШаардлагаа Өргөө амаржих газар, Улсын онцгой комисс, ХӨСҮТ зэрэг байгууллагуудад хүргүүлэх аж. ХЭҮК  байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлдэг байна.

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд ХЭҮК-оос УОК-т нийт 6 шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна.